Татварын Ерөнхий газраас энэ долоо хоногтоо багтан НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягтлан баталгаажуулж Сангийн яаманд ирүүлэхээр ажиллаж байна.
Буцаан олголтыг хэрхэн олгодог вэ?
НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монголбанкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг юм байна.
Ямар зөрчилтөй тохиолдолд мөнгө орохгүй байх вэ?
Иргэдийн хувьд мэдээллээ сайтар нягталж, бүртгүүлсэн дансны дугаарын үнэн зөвийг шалгах хэрэгтэй.
- -Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ.
- -Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй;
- -Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх;
Бүртгүүлсэн дансны хувьд
- -Нэр дугаар зөрөхгүй байх;
- -Хамтран эзэмшигчтэй данс биш байх;
- -Идэвхитэй данс байх;
- -Картын дугаар оруулахгүй байх;
- -Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх
Гүйлгээ буцаагдсан иргэд дансны мэдээллээ шалган засварласан тохиолдолд урамшуулал олгогдоно. Сангийн яамнаас мэдээлж буйгаар ирэх долоо хоногийн эхнээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэхээр болсон байна.