horongiin-birge

Хөрөнгийн биржид 2.6 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өчигдөр /2021-05-07/ энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1,082,917,832.83 төгрөгийн үнийн дүн бүхий 2.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Монгол шевро” (MVO+14.98%) болон “Мон-Ит Булигаар” ХК (MBG+14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монноос” (MNS-12.60%) болон “Стандарт агрикалчер групп” ХК (SOH-11.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 669,535 нэгж эрхийг нийт 186.8 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.53 хувиар өсөж, 37060.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,721,646,734,836.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих