nuat barimt

Ирэх долоо хоногоос НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ

Татварын Ерөнхий газраас энэ долоо хоногтоо багтан НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягтлан баталгаажуулж Сангийн яаманд ирүүлэхээр ажиллаж байна.
Буцаан олголтыг хэрхэн олгодог вэ? 
НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монголбанкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг юм байна.

Ямар зөрчилтөй тохиолдолд мөнгө орохгүй байх вэ?
Иргэдийн хувьд мэдээллээ сайтар нягталж, бүртгүүлсэн дансны дугаарын үнэн зөвийг шалгах хэрэгтэй.

  • -Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ.
  • -Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй;
  • -Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх;

Бүртгүүлсэн дансны хувьд

  • -Нэр дугаар зөрөхгүй байх;
  • -Хамтран эзэмшигчтэй данс биш байх;
  • -Идэвхитэй данс байх;
  • -Картын дугаар оруулахгүй байх;
  • -Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх

Гүйлгээ буцаагдсан иргэд дансны мэдээллээ шалган засварласан тохиолдолд урамшуулал олгогдоно.  Сангийн яамнаас мэдээлж буйгаар ирэх долоо хоногийн эхнээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэхээр болсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих