4786b3da2005bc51f22893b53758d258

МОНГОЛБАНК: Инфляци 7,9 хүрэх магадлалтай

2019 оны I улиралд хийсэн судалгаагаар 2020 оны эхэнд инфляци 8.4 хувь байна гэж шинжээчид таамаглаж байгааг Төв банк мэдээллээ. Харин аж ахуйн нэгжүүдийн хүлээлт үүнээс бага буюу 5.3 хувьтай байхад иргэдийн инфляцийн хүлээлт 7.8 хувь байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 67 хувь, бизнес эрхлэгчдийн 65 хувь нь инфляци зорилтот түвшин болох найман хувиар бага байна гэж үзжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын инфляци 6.9 хувь байна.

Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна гэж Төв банк тайлбарлаж байгаа юм. Мөн дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд Мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсэж болзошгүй гэж Монголбанкны Мөнгөний бодлогын хороо анхааруулж байв. Иргэдийн дийлэнх нь ирэх нэг жилийн хугацаанд өрхийн санхүүгийн байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байсан байна. Энэхүү эерэг хүлээлт өмнөх улиралтай харьцуулахад мэдэгдэхүйц өсжээ.

Үүнээс гадна олон улсын байгууллагууд 2019, 2020 оны эдийн засгийн төлөвийн тайлангаа шинэчилж эхлээд байна. Азийн Хөгжлийн банк ирэх долоо хоногт тайлангаа танилцуулахаар товлоод байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих