Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт тус тус худалдаж авчээ.
2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан.Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 5-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.