“Invest in Mongolia center

Гадаадын хөрөнгө оруулагчид нэг цэгийн үйлчилгээтэй болов

Манай улсад ирж буй болон үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчлэх төв””Invest in Mongolia center” нээгдлээ. 

Тус төв нь засгийн газрын II байр буюу ХНХЯ, УУХҮЯ-ны өөдөөс харсан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг \GIZ\-ийн байранд байрлаж байна. Invest in Mongolia center-tsogtsaikhan   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: 

“Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, шуурхай, ил тод, нээлттэй үйлчлэх илүү таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн үйлчилгээг танхимын болон цахим нэг цонхоор үзүүлэх үндсэн зорилгоор байгуулан ажиллуулж эхэлсэн”-ийг нээлтийн ёслол дээр тодотгов.

Өнгөрсөн онд манай улсад 1.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхай руу чиглэсэн хэвээр байна.

Харин нэг цэгийн төв нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт өөрчлөлт, лавлагаа, хөрөнгө оруулагчийн карт, тодорхойлолт авч болохоос гадна татвар, татварын бус дэмжлэгийн талаар хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж, цахим системийн үйлчилгээ үзүүлэх юм.

Төвийн нээлтийн үеэр, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны групп, ОУСК-ийн хооронд Хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, мөн Үндэсний хөгжлийн газар, Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны чиг үүргийг Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлж эхлээд байгааг төвийн нээлт дээр мөн танилцуулсан юм. Тус газраас хөрөнгө оруулагчдын санал,  гомдлыг барагдуулах цахим систем төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих