mongol

Хөгжилд хөтлөх таван хөрөнгө оруулалт

Монгол Улсын нийслэлийг агаарын бохирдол, ялгадасны өмхийн хамт нөмөрч, ундны усны хомсдолд орох эрсдэл ч үүсэх магадлалтай. Мөн жилдээ нэг сая тонн түүхий газрын тос олборлодог ч түүнтэй дүйцэх хэмжээний шатахуун гадаадаас худалдан авч хараат амьдардаг, хотон дахь 70 сая малынхаа эрүүл мэндийг хамгаалах чадваргүй гэх ужгирсан асуудлууд бол зөвхөн монголчууд бидний зовлон.

Тэгвэл Монголын төр, засаг 2018 онд гадаадын таван улстай хамтран, дээрх таван асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгож, суурийг нь тавьж чадсан.

1. АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БНСУ-ЫН 500 САЯ АМ.ДОЛЛАР

Засгийн газрын тэргүүн энэ оны нэгдүгээр сард БНСУ-д албан ёсны айлчлал хийж,  Монгол Улс БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг үзэглэсэн юм. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаас гадна 10 аймагт дулааны цахилгаан станц барихад зарцуулах   сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн бөгөөд БНСУ-ын тал  үүнийг дэмжиж, энэ талаар судалгааны ажил эхлүүлэхээр талууд тохиролцсон.

polution

Тус зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь ашиглагдаагүй зээлийн үлдэгдэлд 500 сая ам.доллар нь шинэ зээлийн эх үүсвэр юм

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс БНСУ-аас 700 сая ам.долларын зээлийг 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болсон.

2. ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДЛААС АНГИЖРУУЛАХ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавих ёслол болсон. Ёслолд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингх хамт оролцсон нь төслийн ач холбогдлыг дэлхий нийтэд харуулсан. Энэтхэгээс олгох нэг тэрбум ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм.

gazriin tos

              Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай явж байна

Уг үйлдвэр 2022 оны эцэс гэхэд ашиглалтад орох бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Импортын хэмжээ мөнгө дүнгээрээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрөх аж.

3. УЛААНБААТАР ХОТЫГ ӨМХИЙ ҮНЭРЭЭС САЛГАХ 300 САЯ АМ.ДОЛЛАР

Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэрээ Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолыг үйлдэн тууз хайчилсан юм.

tuw tsewerlehk

      2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө

Уг төсөл 300 сая ам.долларын өртөгтэй бөгөөд хоногт 250 мянган шоо.метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай аж. БНХАУ-ын талаас гурван компани, Монгол Улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах бөгөөд 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа юм.

4. НИЙСЛЭЛИЙН ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ 350 САЯ АМ.ДОЛЛАР

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн 350 сая ам.долларын компакт гэрээ байгуулсан тухай зарлаж байв.

saaral us

ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая шоо.метр саарал ус нэвтрүүлэх боломжтой болох

Тэгвэл АНУ-д айлчилж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард тус улсын Засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй нь танилцсан байна.

Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулах бөгөөд ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Үр дүнд нь ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая шоо.метр саарал ус нэвтрүүлэх боломжтой болох гэнэ. Түүнчлэн гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулж, нөөцийг 70 сая шоо метрээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.

5. МОНГОЛЫН МАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ 25 САЯ АМ.ДОЛЛАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгарын Гадаад хэргийн яамны Газрын дарга ноён Адам Сзүкс нар өнгөрсөн долдугаар сард өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж Биокомбинатыг шинэчлэн засварлах асуудлаар ярилцсан.

Olon ulsyn chanaryn tüvshind niitssen laboratortoi bükhii üildvertei bolno yum

Олон улсын чанарын түвшинд нийцсэн лаборатори бүхий үйлдвэртэй болно юм

Мөн Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлыг тун удахгүй эхлүүлэхийн гулд хоёр талаас харилцан ойлголцлын ханамж бичиг байгууллаа, 1-2 жилийн хугацаанд үйлдвэрийн барилгаа барьж мялзан, цэцэг болон вирусийн гаралтай бусад өвчний эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангаад зогсохгүй хяналтаа тавих боломж бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл, 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн хувьд шинэ үйлдвэртэй болно. Мөн бүтээгдэхүүнээ олон улсын чанарын түвшинд шалгах лабораторийг үйлдвэрийн дэргэд байгуулах юм.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих