“Түмэн Шувуут” компанийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өгсөн байна. Үүнд нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 (хоёр зуун сая ) ширхэг энгийн хувьцааг бүртгүүлж, 25 хувь буюу 50,000,000 ширхэгийг, тус бүрийн үнэ нь 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахаар боллоо.
Тус компани нь өдгөө Өндөглөгч тахианы аж ахуй, Мал амьтан, тахианы тэжээл үйлдвэрлэл, Өндөгний сав баглааны үйлдвэрлэл, Махны чиглэлийн тахианы үйлдвэрлэл, Усалгаат газар тариалан, Гурил үйлдвэрлэл зэрэг чиглэлээр мал аж ахуй, газар тариаланг хослуулан цогц байдлаар үйл ажиллагаагаа хөгжүүлж байгаа юм.
Цаашид IPO гарган төслүүдээ өргөжүүлснээр махны чиглэлийн тахианы аж ахуй, үр тариа, гурил, сангасны бордоо, малын шинэ нэр төрлийн тэжээл, хурганы мах үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлж зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм. Ийнхүү хөрөнгийн зах зээлээс шинэ эх үүсвэрүүд бий болсноор учирч болох эрсдлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах таатай нөхцөл компаний хувьд бүрдэж байна.