hurungiin birj

2018 оны хувьд хамгийн их IPO хийгдсэн жил болж өнгөрлөө

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүхэн дэх дээд амжилт тохиож нийт үнэлгээ өдгөө 2.35 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 13%, 2015 оноос хойш 200% өсөөд байна.

Мөн онцлох нэг үйл явдал нь монголын хөрөнгийн зах зээлд “Давхар бүтгэлийн журам” хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа Торонтогийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн Монголын хөрөнгийн бирж (МХБ) дээр үнэт цаасаа бүртгүүлсэн билээ.

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай  “2018 оны хувьд хамгийн их IPO хийгдсэн жил болж өнгөрлөө. Хувьцааны арилжаанд оролцогч иргэдийн идэвхжил ч асар их нэмэгдэж өнөөдрийн байдлаар 967,642 данс, 150,829 холболтын данс нээгдсэн байна” хэмээн тэмдэглэж байсан.

ЛэндМН, Монгол базальт, Мандал, Ард даатгал хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгоод буй. IPO хийсэн компаниудын тухайдЛэндМН-ийн захиалга гэхэд 16 дахин өссөн бол Мандал Даатгал, Ард Даатгал МХБ дээр олон нийтэд даатгалын салбараас хувьцаагаа арилжсан анхны тохиолдлууд боллоо.

СЗХ-ны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой болон хувийн нийт 304 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 2018 оны III улирлын байдлаар 54 үнэт цаасны компани Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Тайлант хугацаанд Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2,350.5 тэрбум төгрөгт хүрчээ. 

Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар өсөж, 2017 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 8.4 хувьтай тэнцсэн бөгөөд нийт зах зээлийн үнэлгээний 91.7 хувийг 30 компани бүрдүүлжээ.

2018 оны III улирлын байдлаар зах зээлийн үнэлгээний 76.8 хувийг 10 компани бүрдүүлсэн бөгөөд эдгээр компанийн ихэнх нь уул уурхай, аж үйлдвэрлэл, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм.

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХАМГИЙН ӨНДӨР 10 ХК (2018.III)

  1. АПУ 605.0
  2. Таван толгой 386.6
  3. Говь 261.5
  4. Мик Холдинг 227.4
  5. Сүү 76.8
  6. Евроазиа капитал холдинг 60.1
  7. Монгол Шуудан 53.9
  8. ЛэндМН ББСБ 52.8
  9. УБ БҮК 46.0
  10. ГУТАЛ 34.8     зэрэг компаниуд оржээ.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих