ard kridet-huwitsaa

“Ард Кредит ББСБ”-ийн хувьцааг бүртгэжээ

“Ард кредит ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 280 сая ширхэг хувьцаа гаргана.

agd-huwitsaa

Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай үндэсний компани нэг “Ард Кредит ББСБ” ХХК  үнэт цаасаа нийтэд санал болгон гаргаж буй хоёр дахь банк бус санхүүгийн байгууллага боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны анхны ээлжит хуралдаанаар “Ард кредит ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 280 сая ширхэг хувьцааг бүртгэж, үүний 25 хувь буюу 70 сая ширхэгийг нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн юм.

Компани нийтэд санал болгон арилжаалах 50 хувь буюу 35 сая ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчид, мөн 50 хувь буюу 35 сая ширхэгийг захиалгын бүртгэлийн аргаар тус бүрийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах юм.

Мөн “Ард даатгал” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

 

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих