tumen shuwuu

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр болов

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар Түмэн Шувуут ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай хэрэгжсэнд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2019.02.18-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрөл олголоо.

Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож,  нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьсноос 9.1 хувиар давж биелсэн юм.

Ийнхүү Түмэн Шувуут ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхээр болж байгаа юм. Ингэснээр анхдагч зах зээлээс хувьцаа авсан иргэд бусдад худалдах эрх  ч давхар нээгдэж байна. Мөн анхдагч зах зээлийн арилжаанд оролцож амжаагүй иргэдийн хувьд компанийн хувьцааг хоёрдогч арилжаанаас авах боломжтой нээгдэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих