Warren-Buffett

Амжилттайгаар ятгах нь дэлхийн хамгийн шилдэг хөрөнгө оруулалт

“Амжилттайгаар ятгах нь дэлхийн хамгийн шилдэг хөрөнгө оруулалт билээ”

Сэтгэл судлаач Роберт Саяалдини (Robert Cialdini)

Бусдыг ятгахад гол санаагаа багцлаад боломжийн хэрээр ятган үнэмшүүлэхтэй холбоотой  маш олон зөвлөгөө, зааварчилгаа болон заль мэх байдаг ч, ихэнх хүн ятгах үйл явцын хамгийн чухал хэсгийг үл ойшоодог байна.

Амжилттай ятгалгын үндсэн суурь нь хүмүүс таныг юу зарж байгааг мэдэхээс өмнө” ЯТГАЛТЫН ӨМНӨХ БЭЛТГЭЛ” буюу таны итгэл төрүүлэх байдал, харилцааг бий болгоход байдаг.

Харин энэхүү ур чадварыг хэрхэн суралцах вэ?  Тэр бумтан Варрен Баффетын \Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал\  туршлага, ололт амжилт дээр үндэслэж, сэтгэл судлаач Роберт Саяалдинигийн дэвшүүлсэн 3 санааг дурдлаа.

business Эв нэгдлийг бий болго
Бусдыг ятгах үед, таны өгүүлж буй санааны  агууламжаас илүүтэйгээр бид нэг ижил хүсэлтэй, нэгдсэн зорилготой хэмээх итгэлийг олж авах нь чухал байдаг.

Баффет 2015 онд хувьцаа эзэмшигч нартаа бичсэн захидалдаа “Өнөөдөр надаас Бэркшаярын ирээдүйн төлвийн талаар асуувал, миний гэр бүлийн гишүүддээ хэлэх зүйл бол…” хэмээх  нэгэн өгүүлбэр бичсэн нь итгэмээргүй амжилт олж, хувьцаа эзэмшигчдэд нь түүнтэй олон жил хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлж, үүний улмаас тухайн жилдээ тэдний хувьцааны үнэ 5 дахин өссөн юм.

Алдаагаа хүлээн зөвшөөр
Та бусдын өмнө алдаа, зөрчлөө дурдана гэдэг хүмүүсийг ятгах маш муу арга зам байна гэж бодож магадгүй. Харин Баффет “Надад үүнийг хэлэхэд ичгэвтэр байгаа ч, Та бүхэн мэдэж байгаа бид алдаа гаргасан! гэж хэлэхэд нь тухайн яриаг сонсож байсан хүмүүст “Баффетад итгэх болохуйц юм байна” гэсэн сэтгэгдэл төрж, дараагийн хэлэх зүйлийг нь маш анхааралтайгаар, бүхий л зүрх сэтгэлээрээ сонссон юм.

Инээдтэй, шоолмоор байдлаа харуулах
Алдаа эндэгдэл гаргадаггүй хүн гэж байдаггүй. Баффетын хэлж буйгаар эмзэг талаа зохистой хэмжээгээр харуулах нь түүний хэлэх гэж буй санаанд хүч нэмдэг байна.

Сул талаа нууж хаалгүйгээр үзүүлэх нь ҮНЭНЧ, ШУЛУУН бөгөөд хамраа сөхсөн, “Хэт их мэдэгч” биш гэдгийг ойлгуулж, илүү ХҮНЛЭГ МЭДРЭМЖийг төрүүлдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих