Цаашид 2040 он гэхэд дэлхий даяар 60 сая шинэ цахилгаан автомашин худалдаалагдах тооцоог “Bloomberg”-ийн шинжээчид гаргажээ.
2017 онд ердөө 1.1 сая автомашин зарагдаж байсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн чухал эд анги болох цэнэг хураагуур үйлдвэрлэлд ашиглах түүхий эдийн эрэлт өснө гэсэн үг юм.
“Bloomberg New Energy Finance”-ийн судалгаагаар 2021 он гэхэд олон улсад жилд нийт 270 гигаваттын чадалтай лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл өнөөгийн хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.
Одоогоор дэлхийн бал чулууны нийлүүлэлтийн 75 хувийг БНХАУ дангаар хангаж байна.
Боломжит зах зээлийн тухайд АНУ, Европ, Япон, БНСУ бал чулууны импортоос бүрэн хамааралтай гэж болохоор байгаа юм. Тиймээс тээвэрлэлтийн өртгийг бууруулах зорилгоор “Tesla” компани цэнэг хураагуурын “Gigafactory 3” үйлдвэрээ БНХАУ-д байгуулж байгаа ажээ. 2019 онд хэсэгчилсэн хэлбэрээр ашиглалтад орсноор бал чулууны эрэлтийг өсгөх гол төсөл гэж тодорхойлж байна.
Эх сурвалж: bloombergtvmongolia.com