Graphite

 2018-2023 онд бал чулууны эрэлт 5 хувиар өснө

Графит буюу бал чулууны эрэлт 2018-2023 онд жилд дунджаар таван хувиар өсөхөөр байна. Үүнд лити-ион цэнэг хураагуурын үйлдвэрлэлийн өсөлт голлон нөлөөлөх төлөвтэй байгаа ажээ. Өнгөрсөн оны байдлаар лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэлд нийт 150 мянган тонн бал чулуу ашигласан байна.

“Bloomberg New Energy Finance”-ийн судалгаагаар 2021 он гэхэд олон улсад жилд нийт 270 гигаваттын чадалтай лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл өнөөгийн хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

Одоогоор дэлхийн бал чулууны нийлүүлэлтийн 75 хувийг БНХАУ дангаар хангаж байна.

Боломжит зах зээлийн тухайд АНУ, Европ, Япон, БНСУ бал чулууны импортоос бүрэн хамааралтай гэж болохоор байгаа юм. Тиймээс тээвэрлэлтийн өртгийг бууруулах зорилгоор “Tesla” компани цэнэг хураагуурын “Gigafactory 3” үйлдвэрээ БНХАУ-д байгуулж байгаа ажээ. 2019 онд хэсэгчилсэн хэлбэрээр ашиглалтад орсноор бал чулууны эрэлтийг өсгөх гол төсөл гэж тодорхойлж байна.

 

Эх сурвалж:   bloombergtvmongolia.com

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих