ipotec-zeel

Ипотекийн зээлийн хүүг НЭГ ХУВЬД хүргэснээр…

Барилгын үндэсний ассоциацийн мэдэгдснээр 2019 оноос эхлэн барилга, үл хөдлөх салбарын хувьд хэд хэдэн шинэчлэл хийгдэхээр болжээ.

Тухайлбал, барилга барих зөвшөөрөл хүсэгч шууд цахим хэлбэрээр төрийн байгууллагад хандаж зөвшөөрлөө авдаг болно. Энэхүү систем нь өнгөрсөн оноос туршигдаж эхэлсэн бөгөөд энэ онд бүрэн хэрэглээнд нэвтрүүлнэ.

Мөн 2019 оноос эхлэн Монгол банк болон Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй ипотекийн  зээлийн журамд өөрчлөлт оруулж санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой гэж Монгол банкнаас үзжээ.

Тэдний үзэж байгаагаар зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохдоо зээлийн хүүг нэг хувьд хүргэснээр банкууд өөрийн эх үүсвэрээс гаргах санхүүжилтээ нэмэгдүүлнэ гэжээ.  Мөн амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор болсон нь барилгын салбарт ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих