Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 352.77-438,71 ам.доллар тн буюу баррель нь 45.21-57.74 ам.долларын хооронд хэлбэлзэв.
Олон улсын зах зээлийн шинжээч “Genscape” агентлагийн судалгаагаар АНУ-ын Оклахома мужийн Кушингт байрлах газрын тосны агуулахад энэ оны 11 дүгээр сарын 1-14-ний өдрийн хооронд түүхий тосны нөөцийн хэмжээ нэг сая баррелиар нэмэгдсэн нь олон улсын зах зээл дээрх түүхий тосны нийлүүлэлт өндөр байна гэж дүгнэсэн. Энэ нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ буурахад хүргэсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
12 дугаар сарын сүүийн 10 хоногийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 408.47 ам.доллар\баррель нь 53.76ам.доллар, “WTI” төрлийнх 355.74 ам.доллар \ баррель нь 45.59 ам.долларын ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 10.89 хувь, “WTI” төрлийн түүхий газрын тос 10.96 хувиар буурсан байна.
Дашрамд дурдахад OPEC, ОХУ газрын тосны өдрийн гарцыг 1.2 сая баррелиар бууруулах шийдвэр нь ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. 12 дугаар сарын эхээр уг шийдвэрийг танилцуулснаас хойш газрын тосны ханш сулраад байгаа юм.