Petro Matad

“Petro Matad”-ийн хувьцааны ханш 79 орчим хувиар буурчээ

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компанийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 79 орчим хувиар буурсан байна. 2018 онд хайгуулын хоёр өрөмдлөг хийсэн бөгөөд дөрвөн өрөмдлөг хийх санхүүжилтээ бүрдүүлээд байсан юм.

Судалгааны дүнд илрүүлсэн “Fox”, газрын тосны XX блокийн “Red Deer” гэсэн боломжит хоёр талбайг шинээр тогтоосон байна. Мөн 2019 оны эхний хагас жилд эдгээр байршлуудад өрөмдлөг хийхэд шаардлагатай 17 сая ам.долларын санхүүжилтийг тус компани бүрдүүлээд байгаа юм. “Petro Matad” компани өмнө нь “farm out” хийх түнш хайж байгаа талаар мэдээлж байв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих