tomsnii-huchmal

Хорионы нөхцөлд амтат ТӨМСНИЙ ХУЧМАЛ хэрхэн хийх вэ?

Орц:

  • машиндсан мах-500гр
  • төмс-800гр
  • өндөг-4ш
  • гурил- 3 а/х
  • сонгино-1ш
  • ногоон сонгино-бага зэрэг
  • лууван -бага зэрэг
  • масло-1 а/х
  • сүү-50гр
  • хар перец
  • давс

Хийх арга:

Мах аа давс,перец,сонгиноор амтлаад гурил хийж базна. Төмсөө давстай усанд чанаж шүүгээд бага зэрэг хөргөөд машиндах юм уу нухаад масло, сүүгээр амтлан нухшаа бэлдэнэ. Хэвэндээ эхлээд махаа тарааж тавиад дээр нь нухшаа бүрж өгнө. Өндөгнүүдээ задалж хутгаад нарийн хэрчсэн ногоон сонгино, лууван зэргээ хийгээд бага зэрэг давс хийж амтална. Үүнийгээ төмсөн дээрээ асгаад шарах шүүгээнд дээр доороос нь 180 хэмд 30-35 минут болгоно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1.67 (3 votes)

Сэтгэгдэл бичих