АМТТАЙ: Утсан яргай загас, бууцай, сүүн кремэн сүмстэй шпагетти

Орц: (2 хүний порц)

160 гр шпагетти
1/2 сонгино
50 гр бууцай
100 гр утсан яргай загас
120 мл сливки цөцгий
1 том халбага кетчуп
1 том халбага ургамлын тос
Давс

Хийх заавар:

1. Сонгиноо маш нарийхан хэрчинэ. Бууцайгаа 5 см-ийн урттай хэрчинэ. Утсан яргай загасаа 2-3 см-ийн хэмжээтэй хэрчинэ.
2. 2 литр ус буцалган, 1 том халбага давс хийгээд, гоймонгоо чанаж, шошгон дээрх минутаас нэг минут дутуу байхад гаргана.
3. Хайруулын тавгандаа тосоо халаан, зөөлөн гал дээр сонгиноо тунгалаг болтол нь зугуухан шарна. Бууцайгаа нэмж, зөөлөртөл нь хуураад цөцгийгөө нэмнэ.
4. Цөцгийгөө буцалгалгүйгээр зөөлөн гал дээр халаан, сонгино бууцайтайгаа сайтар хольсны дараагаар, кетчуп, утсан яргай загасаа нэмж хутгана. Мөн л буцалгалгүйгээр загасаа бага зэрэг бутраад иртэл нь халаана.
5. Гоймонгоо шүүн, хайруулын тавгандаа хийж сүмстэйгээ хольж хутгаад бэлэн.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих