jinhene hair

Жинхэнэ ХАЙР бол өгөхийг хэлнэ…

~Жинхэнэ ХАЙР бол өгөхийг хэлнэ…~

Би чамайг хайрлая чи намайг хайрлачих гэж хайрыг наймаа шиг ойлгоно. Би чамайг хайрласан ш дээ чи яагаад намайг хайрлахгүй байгаа юм гээд саяхан л хайр ярьж байснаа одоо өс хонзон ярина. Намайг хайрлахгүй бол би үхлээ шүү гэж барьцаална.

Хайраас заавал хариу нэхнэ.Хайр гэдгийг бид бусдаар өөрийгөө хайрлуулахын нэр юм шиг бусдаас авахын нэр юм шиг ойлгоно.Ийм ойлголтоосоо болж маш ихээр зовж шанална. Үүнээс болж олон хүн хайраас л хол байх минь ёстой зовлон юм байна лээ гэж үхдэл шиг амьдарна. Хайр гэдэг нь өгөхийн нэр. Ямар ч хариу горилохгүй зүгээр л өг.

Удахгүй та асар их хайрыг хүлээн авах болно. Яагаад гэвэл та зарчмыг нь ойлгосон бүхнийг зөв хийсэн болохоор хайр буцаад ирж байгаа юм. Өгөөд л бай хариуг бүү хүлээ. Бүү яар өгч л чадсан бол ирэх нь үнэн.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих