auto-osol

СЭРЭМЖИЛ: Спорт автомашин онхолдож, гурван хүн амиа алдлаа

Баянзүрх дүүргийн нутаг, Дүнжингаравын зүүн урд замд 29-ны шөнийн 03.00 цагийн орчимд “Субару импреза” загварын автомашин онхолдож, 2 эмэгтэй, 1 эрэгтэйн амь хохирчээ.

Уг автомашин нь авто ралли уралдааны зориулалттай, хурд хүчний нэмэлт тоноглолтой бөгөөд зориулалтын бус зам дээр хурд хэтрүүлсэн байж болзошгүй. Эл ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

~Спорт автомашин онхолдож, гурван хүн амиа алдлаа~

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу зориулалтын бус зам, талбайд “дрифт” хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж буйг тус албанаас анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих