economic

Инфляц 7.3 хувьтай тэнцэв

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар эдийн засаг өнгөрсөн онд 6.9 хувиар өсжээ.

ДНБ оны үнээр 32 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.3 их наяд төгрөгөөр буюу 15 хувиар өссөн байна. ДНБ-ий өсөлт 2018 оны турш зургаан хувиас дээш өссөн тогтвортой байдлаа хадгалж чадав. Өсөлтөд:

  • үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 тэрбум төгрөг буюу  5.3 хувь,
  • санхүү, даатгалын салбарын нэмэгдэл өртөг 139 тэрбум төгрөг буюу 12.3 хувиар,
  • аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357 тэрбум төгрөгөөр буюу 6.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны макро эдийн засгийн макро эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл болон өнгөрсөн сарын үзүүлэлтүүдийг танилцуулснаар өнгөрсөн оны эцэст инфляц 7.3 хувьтай тэнцэв.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувь байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих