tusuw

Төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд давлаа

Манай улсын зээлжих зэрэг нэмэгдсэн нь төсөв ашигтай гарахад нөлөөлсөн нэгээхэн  хүчин зүйл байв. Яагаад гэвэл, олон улсын хөндлөнгийн байгууллагууд зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн бодлого хэр зөв, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, түүний харьцаа ямар байгаа, цаашид ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгааг шинждэг.

 Зээлжих зэрэглэлд үнэлгээ өгдөг “Мүүдс”, “Фитч”, “Стандарт пүүрс” зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд 2018 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын байгууллагуудын гадаад харилцаа, дотоод итгэл нэмэгдэхэд нөлөөлснийг Сангийн сайд онцолж байна.

   Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөгөөс давлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2012 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна” гэв.

Үүнд эдийн засаг идэвхжиж, өссөнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт, ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэж эдийн засагт оруулж буй хувь хэмжээ нэмэгдсэн, Засгийн газраас явуулж буй бодлогод итгэх итгэл дээшилсэн зэрэг хүчин зүйл голлон нөлөөлө.  Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн экспорт, эдийн засгийн идэвхжил бүхий бусад хүчин зүйл 70 хувийг эзэлж байна.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих