1200px-Korea-Seoul-Blue_House_(Cheongwadae)_Reception_Center_0688&9-07_cropped

200 мянгаас дээш хүн дэмжсэн саналыг хэлэлцэнэ

Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны талаар манай улсын иргэн БНСУ-ын Хөх ордны цахим сайтын иргэдийн санал хүсэлт хүлээн авах хэсэгт хандаад байна. Ингэхдээ тэрээр өөрийн хөндөж буй асуудал дээр санал нэгдэж байгаа иргэдийн дэмжлэгийг хүсч байна. Учир нь иргэдээс ирсэн саналыг 200 мянгаас дээш хүн дэмжвэл тухайн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэдэг талаар БНСУ дахь “МҮОНРТ”-ийн сурвалжлагч Э.Ижилболд сошиал хуудастаа онцолсон аж.

Түүний гомдлын тухайд, Солонгос руу виз мэдүүлж байгаа Монгол Улсын иргэд хариугаа 3 сар орчим буюу 70 хоногийн дараа авдаг асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Мөн Өмнөд Солонгос руу виз мэдүүлж, 70 хоног хариугаа хүлээх хугацаанд гадаад паспортгүй тул өөр улс руу зорчих боломжгүй байдаг талаар ч дурдсан байна.

Бусад оронд ийм тогтолцоо байхгүй бөгөөд энэ асуудлыг яаралтай шийдүүлэх хүсэлтээ ийнхүү тэрээр БНСУ-ын Хөх ордны албан ёсны цахим сайтад уламжилсан байна.

Тиймээс дээр хөндсөн асуудалтай санал нийлж байвал ЭНД ДАРж, фэйсбүүк, твиттер, какао болон навер хаягаараа холбогдон “동의” буюу “зөвшөөрч байна” товчийг дарж нэгдэхийг уриалжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих