NUAT

Өнөөдрөөр өнгөрсөн оны НӨАТ-ын баримт оруулах хугацаа дуусна

Татварын ерөнхий газраас мэдээлснээр, нэгдүгээр сарын 08-ны өдөр буюу өнөөдрөөс өмнө НӨАТ-ын буцаан олгох баримтын бүртгэлийн мэдээллээ залруулж, хүсэлтээ гарган баталгаажуулахыг анхаарууллаа.

Албан татвар төлөгч нь 2018 оны сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор цахим төлбөрийн баримтын систем /https://ebarimt.mn/-д бүртгүүлсэн байна.

Сугалааны дугаар буруу байвал “ААН илгээгээгүй гэсэн төлөвөө” устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI00000000 дугаартай баримт өгдөг.

Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болон үнийн дүнгээр бүртгүүлснээр баталгаажна. Ингэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг болохыг Татварын ерөнхий газраас сануулж байна.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих