e10c9d_061387_2013-11-21_13_17_x678_x974

Хэрэглээний зээлийн дээд хязгаарыг орлогын 60 хувиар тогтоожээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ)- ны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хурлаар  банкнаас иргэдэд шинээр олгох  хэрэглээний зээлийн  дээд хязгаарыг орлогын 60 хувиар тогтоожээ.

Хорооны шийдвэр   2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Гэхдээ тэтгэврийн зээл олгохдоо өр, орлогын 30:70 харьцааг баримтална гэж  шийдвэрт онцолжээ. Хэрэглээний зээл шинээр олгохдоо өр, орлогын дээд хязгаарыг 60 хувь гэж тогтоосон нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр төвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар буруулах зорилготой гэж тайлбарласан байна. Цалингийн зээл  авна гэж үзвэл гар дээр авдаг 600 мянган төгрөгийнхөө  60 хувь буюу 360 мянган төгрөгийн зээлийг олгохоор болжээ.

Харин үлдсэн 240 мянган төгрөгийг  сар бүр гар дээрээ авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ. Зээлийн хугацаа хэдэн сар, жил байхыг хоёр тал хэлэлцэн тогтооно. Энэ нь хэрэглээний зээлийг өсгөхгүй байхаас гадна, ажилтныг өрийн дарамтаас хамгаалах сайн талтай гэж тус хорооны гишүүд үзэв бололтой. Мөн хорооны хуралдаанаар бодлогын хүүг хэвээр нь хадгалах шийдвэр гарчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих