tsagaan sar anhnii nar

Есөн зүйлийн баяр давхацсан Монгол түмний ИХ БАЯР эхэллээ

Монгол түмний хамгийн эрхэм үндэсний баяр бол “Цагаан сар” буюу сар шинийн баяр билээ.

Эрдэмтэн судлаачид 1206 оноос Цагаан сарыг хаврын тэргүүн сард тэмдэглэх болсон гэдэг ч тодорхой баримт байдаггүй. Харин намар цагийн Тамганы найр буюу цагаан идээний баярыг хаврын хатуу хахир, үүц  нөөцөө барах тэр цагт шилжүүлэн тэмдэглэсэн бэлгэдлийн чанартай байх гэж үздэг.   Энэ үеэс л хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэж иржээ 

Харин социалист нийгмийн үе болох 1952 оны нэгдүгээр сарын 26-нд маршал Х.Чойбалсан Москва хотод нас барсныг цагаан сарын битүүн /02-09/-д олон нийтэд мэдэгдэж, цагаан сарыг үндэсний гашуудлын өдөр болгон зарласнаар 10 гаруй жил тасалдсан байдаг. Улмаар 1963 оноос ХАА-н үйлдвэрлэлийн үндсэн нэгжийг бригад, сууриар зохион байгуулахдаа Цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” болгон зөвхөн сум нэгдэл, бригадын иргэд ёслон тэмдэглэх болсон юм.

Харин хот газрынхан цагаан сарыг Европын он тооллоор тэмдэглэхдээ шинэ жилийн баярыг хуучин ЗХУ-ын жишгээр Ёолк хэмээн орос маягаар сольсон түүхтэй. Ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос монголчууд шинэ жилийн баяраас гадна Монгол үндэстний уламжлал Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэх болсон билээ. 

tsagaan sar-giichin

Социализмын үед цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” болгон зөвхөн сум нэгдэл, бригадын иргэд ёслон тэмдэглэж байсан гэдэг 

Цагаан сар бол есөн зүйл баяр давхацсан монгол түмний үндэсний баяр юм. Тодруулбал:

  • Сүлд цагаан тэнгэрийн хишиг өлзийн баяр,
  • Билгийн тооллын шинэ жилийн баяр,
  •  Насан өлзий хутгийн баяр,
  •  Түмэн өлзий давхарласан баяр,
  •  Хайр энэрлийн баяр,
  • Хэлхээ бат оршихын баяр,
  •  Малчин түмний баяр,
  •  Хаврын эхэн хамаг шим соёолохын баяр,
  •  Цэнгэл наадмын баяр хэмээдэг.
  • Ийнхүү олон зүйл бэлгэдэл давхарласан Цагаан сарын баяраар цэнгэл наадам дэлгэрч, бөх барилдаж, морь тэмээ уралдуулж, сур харвалдан, өнөржиж арвижихын бэлгэдэл “хорол”, “шагай”, “алаг мэлхий”, “үйчүүр” нааддаг ёстой.

    Өдгөө төрийн тэргүүнүүд Гандан хийдэд мөргөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон ард олондоо үгээ айлдсанаар сар шинийн цагаалгаа эхлүүлж, улсынхаа хамгийн өндөр настнуудын нэг төлөөлөлд очиж золгодог. Мөн 80 насны сүүдэр давсан өндөр настуудад гарын бэлэг хүргүүлдэг эртний сайхан уламжлал сэргээд байгаа билээ.

    Ачаалж байна
    Зочны үнэлгээ
    0 (0 votes)

    Сэтгэгдэл бичих