Nyamkhuu

ДЭМБ-аас коронавирусийн халдвартай тэмцэх удирдамжийг шинэчлэв

“COVID-19” халдвараас сэргийлэх, тогтоон барих зорилгоор хязгаарлах, олон нийтийн үйл ажиллагааг цуцлах, сургууль, цэцэрлэг хаах, хөл хорих зэрэг арга хэмжээг авч байна. Эдгээрийг удаан хугацаагаар хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа тул хязгаарлалтыг сулруулах эсвэл чангатгах шийдвэр гаргахад хэрэгтэй тоон ба чанарын үзүүлэлт, шалгуурыг багтаасан удирдамжийг ДЭМБ-аас шинээр гаргасан талаар Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа танилцууллаа.

Уг удирдамжийн үндсэн зарчим нь шийдвэр гаргахдаа тархалтын явц, тархвар зүйн хүчин зүйл, эрүүл мэндийн тогтолцооны хүний нөөц, хүн амын мэдлэг, бэлтгэл, тохиолдлыг илрүүлэх, шинжилгээ хийх, тусгаарлах чадавх зэрэг олон хүчин зүйлээс хамааран уян хатан, бүсчилсэн үе шаттай хэрэгжүүлэх юм.

Мөн коронавирусний халдварын дэгдэлтийн үед хэдэн хүн халдварт өртөх, тохиолдлын тоо хэд гарах, оргил үе хэдий хугацаанд үргэлжлэх, хүний нөөц, эм, урвалж бодис, тоног төхөөрөмж зэрэг зайлшгүй шаардлагатай нөөцийг тооцох аргачлалын шинэчилсэн хувилбарыг ДЭМБ-аас гаргажээ. Үүний дагуу ЭМЯ-наас “COVID-19” халдвартай тэмцэхэд шаардагдах эм тариа, оношлуур, хүний нөөц зэргийг дахин тооцож гаргасан аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих