bulgan-aimag

Булган аймгийн Онцгой комисоос дараах шийдийг гаргав

Булган аймгийн Онцгой комисс хуралдлаа. Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Улсын Онцгой комиссоос хот хоорондын болон орон нутгийн замын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл бүрэн зогсоосон тул постонд гарч байгаа албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэднийг хүрэлцээтэй бөгөөд илчлэг ихтэй хоол хүнс, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах, харин нас барсан иргэнийг хөдөөлүүлэх бол нас барсны гэрчилгээ, яаралтай эмчилгээгээр Улаанбаатар хотыг зорих бол Нэгдсэн эмнэлгийн албан бичигтэй тохиолдолд зөвшөөрнө. Сар шинийн өдрүүдэд өөр аймаг, хотоос Булган аймагт ирээд хөл хорионы улмаас буцах боломжгүй болсон иргэдийн ажилладаг албан байгууллагад нь аймгийн Онцгой комиссоос тодорхойлолт хүргүүлнэ.

2. Сүүлийн 7 хоногийн хугацаанд гадаад улс оронд зорчсон иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, эмчийн хяналтад авах, тусгаарлах

3. Амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ хангамжийг сайжруулах, маскаа иргэд өөрсдөө хийж, тогтмол зүүж хэвших, олон нийтийн газар амны хаалтгүй явсан иргэдийг холбогдох хуулийн дагуу торгох

4. Төрийн албан хаагчдыг эргүүлд гаргаж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах

5. Аймгийн Онцгой комиссыг 24 цагаар ажиллуулж, 70340102 дугаарын утсаар мэдээлэл өгөх нөхцлийг бүрдүүлэх

Иргэд Та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй, буруу ташаа мэдээлэлд авталгүй аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас өгч буй дүрстэй мэдээллүүдийг анхааралтай үзэж, бусдад түгээхийг хүсье гэж Булган аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих