surah-bichig

Баталгаажуулснаас өөр сурах бичиг ашиглахыг хориглоно

Улсын хэмжээнд сурах бичгийн хүртээмж хангалтгүй, хоёр сурагч тутмын нэг нь номгүй хичээллэж буй. Энэ сул орон зайг ашиглан, гарын авлага буюу хичээлээс гадуурх дасгал ажлын номын бизнес сургуулиудад газар аваад байгаа юм.

Номыг нэг хэсэг нь сурч боловсроход тустай хэрэгсэл гэж харж байгаа бол нэг хэсэг нь бизнес мэт ойлгодог болжээ.

Үг, үсэг, найруулга, логикийн алдаатай дасгал ажлын ном, товхимлуудыг хүүхдүүд сурах бичгээсээ гадна ямар ч шүүлтүүргүй, хяналтгүй ашиглаж иржээ. Хот, хөдөөгийн сургуулиуд 1-12 дугаар ангид сургалтын 10-20 орчим нэр, төрлийн нэмэлт материалыг хүүхдийн тоогоор худалдаж авдаг байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Агуулгын хувьд алдаатай, зарим нь ёс зүйн хувьд байж болшгүй үг хэллэгтэй сургалтын нэмэлт материалуудыг сургуулиуд ашиглаж байна. Хувиараа ном, гарын авлага зохиож, борлуулдаг бүлэг бий болжээ. Тиймээс цаашид сурах бичгээс гадна Боловсролын хүрээлэнгээс баталгаажуулсан сургалтын материалаас бусад гарын авлагыг ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарт ашиглахыг хориглоно” гэж мэдэгдлээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих