jiremsen

Хөл хүнд үед УУРАГ хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

Уураг нь бүх эд эсийг бүрдүүлж бодисын солилцоонд оролцоно. Жирэмсний үед уураг үүсэх үйл ажиллагаа багассан байдаг. Иймээс жирэмсэн эмэгтэйн хоолонд уураг, түүний дотор үл орлогдох амин хүчлийн хэрэгцээ ихэсдэг. Амьтны гаралтай уураг хүний бие мах бодын уургийн бүтэцтэй ойролцоо бөгөөд амьтны гаралтай уургийн шингэц өндөр байдаг тул жирэмсэн эмэгтэйн уургийн өндөр хэрэгцээнд амьтны гаралтай уураг чухал юм.

~Хөл хүнд үед УУРАГ хэр хэмжээгээр хэрэглэх вэ?~

Хүний биед өндөгний уураг 100%, сүүний уураг 96%, махны уураг 75%, загасны уураг 80% шингэдэг.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн хоолны уургийн хагас хувийг амьтны гаралтай уургаар хангах ёстой гэж үздэг. Жирэмсний эхний үед хоногт 76гр уураг хэрэгтэй. 38-40 гр уургийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авна. Үүнийг 300мл сүү, тараг, 1ш өндөг, 100гр махан бүтээгдэхүүнээр хангана. Үлдсэн 35гр уургийг 140гр төмс, 200гр бусад ногоо, 300гр үр тарианы бүтээгдэхүүн, 78гр будаа, 15гр шош вандуй зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авна.

Жирэмсэний сүүлийн 10 долоо хоногт урагт уургийн хэрэгцээ нэмэгдэх учраас жирэмсэн эмэгтэй хоолоороо хангалттай уураг авахгүй бол өөрөө уургийн дуталд орж хүүхэд жин багатай төрөхөд хүргэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих