marketing_zowlogoo_ogoh_neelttei_odor

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд “МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ” өглөө

~Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд “МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ” өглөө~

Монголын Маркетингийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Маркетингийн зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгт ММХолбооны 20 зөвлөх 200 гаруй жижиг дунд бизнесийн эздэд тулгарч буй асуудлуудад биечлэн зөвлөгөө өгч, шийдэл олоход туслав.

Монгол Улсад 155 мянган ААН бүртгэлтэйгээс 87 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 77 хувь нь буюу 60 мянга нь жижиг дунд үйлдвэрлэгчид байна.

Жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн боломжоосоо шалтгаалан тэр бүр маркетингийн тусгайлсан нэгжтэй болж чаддаггүй.

Маркетингийн холбооны зөвлөхүүд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндинг, борлуулалтын стратеги, сувгийн удирдлага, мaркетингийн стратеги, практик туршлага, уламжлалт болон, сошиал медиа зар сурталчилгаа зэрэг сэдвүүдээр Монголын Маркетингийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Маркетингийн зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. эрхлэгчдэд зөвлөгөө өгчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих