altan-tol

Өвөрхангай аймгийн “Алтан төл”-ийн эзэд тодорлоо

Үндэсний олон нийтийн телевизээс ХХААХҮЯ-тай хамтарч жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймгаас 6 малчин өрх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо. Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл, зөвлөмжийн хүрээнд малчдын шагналыг өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд гардуулан өглөө.

~Өвөрхангай аймгийн “Алтан төл”-ийн эзэд тодорлоо~

Энэ жил Бүрд сумын 2 дугаар багийн малчин М.Ганзориг, Ё.Даариймаа нар “Алтан хурганы эзэн”-ээр тодорсон бол Богд сумын 5 дугаар багийн малчин Д.Баасансүрэн, Ц.Хишигжаргал, Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Л.Төрбат, Ц.Цэцэгбадам, Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн малчин Ц.Нэмэх, Ш.Сүнжидмаа нар “Алтан ишигний эзэн”-ээр тус тус тодорчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих