uls-toriin-hils-hereg

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэр бүлд нөхөн олговор олгоод байна

Баянхонгор аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдаж байгаа ахмад настангуудад тус бүр 80 сая төгрөгийн нөхөн олговорыг гардуулан өглөө.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-нд орсон зарим өөрчлөлтийн дагуу энэ хуулийн 23.1-д заасны үндсэнд орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөн олговрыг олгохоор заасан юм.

Тодруулбал “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдэгчийн эхнэр, нөхөр, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор 80 сая төгрөг гардуулна хэмээн хуульчилсаны дагуу иргэдэд нөхөн олговор хүртээнэ” гэсэн байдаг билээ.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 мянган төгрөгийн дээрх иргэд байхгүй тохиолдолд хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээд нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Одоогоор Баянхонгор аймагт нөхөн олговорын материалыг бүрдүүлэх шатандаа явж буй 21 иргэн байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих