zowshoorolgui-barilga

Зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгын ажлыг албадан зогсоов

Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгаж зөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Тус сургууль нь хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу түрж, 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан учраас сургуулийн баруун талын эзэмшил газраас эмнэлэгт алдагдсан газрыг нөхөн олгох үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Ингэснээр ЭХЭМҮТ-ийн газрын маргаан шийдвэрлэгдэж буй юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих