Jason Galaccanis

Жэйсон Галацанис: Асуудал төвөгтэй болох тусам БООЦОО нэмэгдэнэ

Арван мянган долларын өр тавьж, 100 сая долларын хөрөнгөтэй болсон АНУ-ын технологийн гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулагч Жэйсон Галацанис саяхан CNBC-д ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас  гарааны  бизнес эрхлэгчдэд өгсөн зөвлөгөөг тоймлон хүргэж байна.

Жэйсон Галацанис : Амжилттай бизнэс эрхлэгчдэд маш чухал нэг нийтлэг чанар байдаг. Тэр нь…

– Би сүүлийн найман жилийн турш хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байна. Түүнээс өмнө  бизнес эрхлэгч мөн сэтгүүлчээр ажиллаж байсан. Найман жилийн хугацаанд 150 гаруй компанид хөрөнгө оруулалт хийж байсан.

Тэдний дундаас зургаан компани хосгүй амжилтад хүрсэн юм. Тухайлбал, Uber, Thumbtack, Datatax, Robinhood, Wealthfront болон Desktop Metal зэргийг нэрлэж болно. Хүмүүс амжилттай бизнес эрхлэгч болоход нэг чухал зүйл байдаг гэдэгт итгэдэг. Үнэндээ тийм биш юм.

Маш олон зан чанар, хэв маягийн бүрдэл нь агуу бизнесийг амжилтад хүргэдэг.  Өөр зан араншинтай хүмүүс хамтдаа бизнесийг хөдөлгөж байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэдэнд байдаг нэг чухал зүйл нь аливаа юманд уян хатан хандаж чаддаг. Шантрахгүй, бууж өгөхгүй, хэдий хэцүү байсан ч өдөр бүр ажилдаа ирэх чадвар нь хэцүү зүйлсийг таягдан хаях гол зэвсэг юм. Өмнө нь хэн ч хийж байгаагүй сайхан санаа олоод бизнес эхэллээ гэж бодъё. Нэг л мэдэхэд маш хялбархан сая, саяын ашиг хийгээд мянга мянган шүтэн бишрэгчидтэй болно гэж бодож байвал тэр чинь худлаа.

Jason Calacanis

Амжилттай бизнэс эрхлэгчдэд маш чухал нэг нийтлэг чанар байдаг.

Марк Зукербэрг дээр жишээ авъя. Тэр амьдралын төлөө өөрийг нь гавлаад шоронд хийж, компанийг нь журамлах хүсэлтэй конгрессын гишүүдтэй тэмцэж байна.

Америкийн тэн хагас, дэлхий даяар хувийн мэдээлэлд нь хайхрамжгүй хандаж байгаад нь хүмүүс түүнийг үзэн ядаж байна. Энэ их амжилтынхаа дараагаар Марк Зукербэрг үүнийг шагналд нь авч байгаа гэж үү?

Мөн Элон Маск 480 км хол зай туулдаг 50 мянган ам.долларын үнэтэй, байгаль орчинд ээлтэй дэлхийн дулаарлыг шийдэж болох машинуудаа 7 хоногт 3000-5000 ширхэг зарахын тулд өдөрт гуравхан цаг унтаж байхад хэвлэл мэдээлэл болон олон хүн түүн рүү чулуу шидэж байна.

Асуудлууд чинь улам л төвөгтэй болох тусам бооцоо чинь нэмэгдэж байх болно. Тиймээс та энэ бүхэнтэй ойрхон байж, асуудлыг шийдэж сурах хэрэгтэй. Төсөөлөөд үз, дуунаас хурдан байлдааны онгоцыг гурван өөр онгоц сөнөөхөөр хөөж байна. Тэгээд хөдөлгүүр нь оногдож нисгэгч юу хийхээ мэдэхгүй байхад нь та онгоцны жолоодлогыг гартаа авдаг хүн нь бай.

Бүх зүйл өнгөрсөн мэт харагдаж байсан ч тэд хэзээд бэлтгэлтэй байдаг. Та ч бас тийм байхад л бэлтгэгдэх хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих