“Мерси кор” Олон улсын байгууллага аймгийн Онцгой комисст ариутгал, халдвар хамгааллын хувцас, хэрэглэл хандивлав. Хандивыг тус байгууллагын аймаг хариуцсан зохицуулагч Х.Жумагүл Онцгой комиссын орлогч дарга Б.Анхбаярт гардуулан өглөө.
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болгож Онцгой комисст 5,1 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг амны хаалт, 30 ширхэг нэг удаагийн хамгаалалтын хувцас, 2 хайрцаг бээлий, 10 ширхэг зайнаас халуун хэмжигч, 3 ширхэг автомакс /20 л/ хандивлаж байна. Мөн Мал эмнэлгийн газарт 1,4 сая төгрөгийн шатахууны талон, 2 ширхэг шүршигч автомакс хүлээлгэн өгч байгаагаа тэрээр хэллээ.