arhiwiin-lawlagaa

Архивын лавлагааг сумын нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулан авч болно

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн зохицуулалтаар Говь-Алтай аймгийн 18 сумын 2522 иргэн хамрагдахаар тооцоо судалгаа гарсан байна.

Дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 3 сарын аян зохион байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд аяны явц байдалтай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох албан тушаалтнуудтай санал солилцжээ.

Аяны хүрээнд иргэдийн ажилласан жилийн болон мал тооллогын бүртгэлийн лавлагааг, иргэдийг сумаас ирүүлэхгүйгээр Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан захиалгаар олгож байгаа бөгөөд Архивын тасгаас 902 иргэнд архивын лавлагаа, 209 иргэнд тушаалын хуулбар, 22640 хуудас баримтын хуулбар, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь цэргийн алба хаасан тухай архивын лавлагааг Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивд уламжлан 87 иргэнд олгоод байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих