sogtuu-jolooch

АНХААР: Өчигдөр 60 жолооч согтуу жолоо барьж, 210 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1160 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 978, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 114, гэмт хэргийн шинжтэй 60 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 60, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 89, хүний биед халдсан 52, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, эрүүлжүүлэх байранд хоносон 210, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 61 тохиолдол гарчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих