hudal-amlalt

Эцэг, эхчүүдийн хамгийн том алдаа нь худал “АМЛАЛТ” өгөх

Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа нь хүүхдэдээ хоосон амлалт өгөх. Хүүхэд юм чинь гэж боддог, гэтэл хүүхэд байх тусмаа учрыг ухаж ойлгож мэдэхгүй тул амархан гомддог, урам хугардаг.

✳ Ном уншиж өгөхийг хүсэх
✳ Өөрийнхөө хийсэн зүйлийг үзүүлэх
✳ Бодсон, болсон зүйлээ шулганаад танд ярих гэх үед
✳ Шинэ найзтай болсноо танилцуулах гэхэд

Амлалт өгсөн л бол үнэн бай, гарцаагүй амжаагүй бол хүүхдийнхээ нурууны түвшинд очиж суугаад нүд рүү нь хараад гараас нь атгаад үнэн учраа тайлбарлаж чин сэтгэлийн уучлал хүсэж байгаарай. Ажил ихтэй байлаа, зав ёстой гарсангүй гэх шалтаг, тайлбар тань хүүхдэд ойлгогдохгүй шүү.

Энэ байдлаар тодорхой биш байгаад удвал хүүхэд ном уншуулахыг хүсэхээ, танд итгэхээ, тантай ярихаа, тан руу хандахаа ч больчихдог. Гэхдээ тэр өөрийгөө сонсох, хамт байх хэн нэгнийг заавал олно. Харин тэр хүний СЭТГЭЛ таныхыг орлож чадах болов уу.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих