tuna

Японы далайн бүтээгдэхүүнд БНСУ хориг тавьсан хэвээр байна

Дэлхийн худалдааны байгууллага 2011 оны Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослоос хойш Японы далайн гаралтай бүтээгдэхүүнийг БНСУ худалдан авхаа зогсоогоод байгаа билээ. Тэгвэл энэ талаар Япон улсын зүгээс дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаад байсан юм.  Харин дэлхийн худалдааны байгууллагаас БНСУ-ын шийдвэрийг хэвээр байлгах нь үндэслэлтэй хэмээн үзсэн байна.

Дээрх шийдвэрийг үндэслэн БНСУ хүнсний аюулгүй байдлаа бодолцож Фукушима болон зэргэлдээх долоон мужаас далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хориглосон хэвээр байхаа зарлажээ.

Харин Япон улсын зүгээс экспортолж буй хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүн олон улсын аюулгүйн стандартыг давсан чанартай болохыг мэдээлсэн байна. Түүнчлэн одоо байгаа хориг нь зөвхөн улс төрийн чанартай хэмээн шүүмжиллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих