Хятадын CCTV телевизийн мэдээлснээр уурхайд болсон ослын улмаас 11 хүн амиа алдаж, 25 хүн газар дор түгжигдээд байгаа юм байна. Осол Хятадын зүүн хойд хэсгийн Ляонин мужийн Бэньси тойргийн Нанфэнь дүүрэгт байрлах төмрийн хүдэрийн уурхайд гарчээ.
~Хятадын төмрийн хүдэрийн уурхайд осол гарч, 11 хүн амиа алджээ~
Уурхайн удирдлагуудын мэдээлж байгаагаар энд үл мэдэгдэх шалтгаанаар тэсрэх дэлбэрэх бодис ачиж явсан ачааны машин дэлбэрсэн байна.
Энэ явдал уурхайн амын дэргэд болсноос уурхайд ажиллаж байсан хүмүүс өртөн амиа алдаж, зарим нь газар дор түгжигджээ.
Уурхайд аврах ажиллагаа явагдаж байна. Зарим мэдээллээр аврагчид уурхайд түгжигдсэн хүмүүстэй холбоо барьж чаджээ.