Hil

Хилээр амьтны эд өлгийн зүйл гаргахыг завджээ!

Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нар Гуравдугаар сарын 25-ны өдөр Гашуун сухайтын боомтоор 3181 ӨМҮ дугаартай “Норд бенз” маркийн нүүрс тээвэрлэж байсан ачааны машиныг саатуулсан байна.

Мөн маргааш нь 6423 УНС дугаартай мөн ижил маркийн ачааны машин нүүрс тээвэрлэж яваад саатуулагдсан байна.

Учир нь эдгээр машинууд нүүрсэн дороо 1745 ширхэг ондаторын арьс, 836 ширхэг тарвагын арьс , 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Монгол улсын хилээр гаргаж гадагш экспортлох гэж байжээ. Уг хэргийг холбогдох газар шалгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих