baylagiin san-oyuerdene

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс баялгийн сантай болох ёстой

“Туушин” зочид буудалд зохион байгуулагдсан “Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөний үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Баялгын санг байгуулах тал дээрх таны байр суурь?

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монголоос гарч байгаа нүүрс, зэс зэрэг ашигт малтмалдаа нэмүү өртөгийг хэрхэн шингээх асуудал дээр эрдэмтдийн зөвлөл, их дээд сургуулиуд хамтарч ажиллах талаар ярьж байна. Цаашид улс төрийн хамааралгүйгээр баялгийн сан байгуулах ёстой. Ингэж байж өнөөдрийн стратегийн ордууд иргэдэд илүү үр өгөөжтэй болно, ач тус нь ч их.

-“Эрдэнэс таван толгой” ХК ногдол ашиг тараана гэсэн. Ногдол ашгийг ямар хэлбэрээр тараах вэ?

-Үүн дээр хэд хэдэн янзын хувилбар яригдаж байна. Нэгдүгээр бэлэн мөнгө хэлбэрээр тараах юм. Зарим иргэдийн зүгээс энэхүү ногдол ашгийг авахгүйгээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулах ёстой гэсэн санал гаргасан. Засгийн газар дээр комисс байгуулагдаж байж энэхүү ногдол ашгийг хэрхэх эсэхийг шийдэх ёстой гэж үзэж байна.

-Хөгжлийн банканд шалгалт орсон гэсэн. Энэ талаараа тодруулж асуумаар байна. Шалгалтын хэр байгаа вэ?

-“Хөгжлийн банк”-д өмнө нь нэг удаа шалгалт орж байсан. Энэ материалыг татаж харж байна. Энэ материал дээр үндэслээд дахиж Засгийн газраас ажлын хэсэг оруулахаар төлөвлөсөн, ТУЗ болон дарга удирдлагуудтай уулзсан.

oyu-erdene

Ер нь Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг нь нэгдүгээрт эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах юм. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу эсвэл улс төрчдийн лоббид орсон эсэхийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарх нь үүрэг нь дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх ёстой. Тийм учраас Засгийн газар дээр байгаа хэл ам татласан сангуудыг нэгтгэх ёстой. Ингэж улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүйгээр банк өөрөө бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Хэрвээ шалгалтаар одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гадны менежментийг оруулах асуудлыг судлах ёстой гэж үзэж байна.

ЗГХЭГ-ыг даргалж байгаагийн хувьд хэвлэлийнхэнд нээлттэй байж 7 хоногт нэг удаа нэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Жишээ нь Эрдэнэс таван толгой хувьцаа гэж ярьдаг ч хүмүүст хангалттай мэдээлэл алга. ОУВС-ийн талаар ч ялгаагүй  хүмүүс мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг мэдээлэлтэй байна. Ингэж байж олон нийтийн эргэлзээг тайлна.

-Монгол улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орох уу?

-ШХАБ-орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал.  Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарцгүй байна уу эсвэл өөр арга байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентийн гишүүдийн байр суурь өөр өөр байгаа тохиолдолд олон түвшинд хэлэлцүүлэг хийж олон талаас нь харж үзэх ёстой. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал юм.

PEAK News

"Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөн

Gepostet von PEAK News am Montag, 11. Februar 2019

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих