Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т амжилттай хамрагдаж, гуравдугаар байрт шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Улсын үзлэг зохион байгуулах” тухай 150-р тогтоолын дагуу улсын үзлэгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ зэрэг 156 байгууллага хамрагдсан байна.
Онцгой байдлын газар нь 1991 оноос хойшхи албаны бүх бичиг баримтаа бүрэн цахимжуулж, архивын өрөө тасалгааг стандартын дагуу тохижуулан дохиололтой болгож камержуулжээ.