MasterCard

“Mastercard”-ын 2019 оны санхүүгийн төлөв хэвээр үлдэнэ

Картын зарцуулалтын өсөлт I улиралд саарсан ч “Mastercard” компани 2019 оны санхүүгийн төлөвөө хэвээр үлдээлээ. “Mastercard”-ийн картын зарцуулалт энэ оны I улиралд 12 хувиар өсөж, 1.48 их наяд ам.доллар хүрсэн байна.

Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас буурсан дүн болж байна. Мөн 2017 оны III улирлаас хойших хамгийн бага өсөлтөд тооцогдож байгаа ажээ. “Mastercard” нь улс хоорондын төлбөрийн нөөц бололцоогоо нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж ирсэн хэдий ч ам.долларын ханш чангарсан, крипто-валютын худалдан авалт буурсны нөлөөгөөр сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хилийн чанадад хийх зарцуулалтаа нэмэгдүүлнэ гэж анхааруулж байсан юм. Энэ нь шинжээчдийн таамагласнаар болж хилийн чанадад хийгдсэн зарцуулалт 13 хувиар өсжээ. Хэдий тийм боловч энэ нь сүүлийн хоёр жилийн доод хурдаар өссөн дүн болж байна.

Дээрх мэдээллийн дараа “Mastercard”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид гурван хувиар өсжээ. Энэ үзүүлэлт энэ он гарснаас хойш 35 хувиар өсөөд байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих