Олсон хэдэн төгрөгөө ухаалгаар ашигладаг хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг ч байж мэднэ. Учир нь санхүүгээ зохицуулах чадвар тэдэнд байдаг учираас. Та ч гэсэн үүнд яагаад суралцаж чадахгүй гэж. Санхүүгийн сахилга бат суухад тань зориулсан 10 зөвлөмжийг хүргэж байна.
1. 1,000 АМ.ДОЛЛАРААС ЭХЭЛ
Гэнэтийн үед хэрэглэгдэх 1,000 ам.долларын хадгаламж үүсгэ. Олсон даруйдаа бөөнд нь хадгалах хэцүү бол төлөвлөж үе шаттайгаар хуримтлуулж болно. Ханшаараа бол бид гурав орчим сая төгрөгийг байнгын дансандаа хадгалж байх нь гэнэтийн таамаглаагүй санхүүгийн зарим асуудлаас аврах нь.
2. ОРОН СУУЦНЫХАА ЗЭЭЛИЙГ ЖИЛДЭЭ НЭГ УДАА ИЛҮҮ ТӨЛ
Хэрэв та орон сууцны зээлтэй бол хамгийн багадаа жилд нэг удаа илүү төлөлт хийснээр таны зээлийн хугацааг овоо наашлуулах болно. Жишээ нь тогтмол бус орж ирдэг гэнэтийн орлогууд буюу татварын буцаан олголт, жилийн эцсийн цалингийн урамшуулал мэтээ ипотекийн зээлдээ илүү төлөлтөөр хийх боломжтой.
3. ХЭДЭН ТӨГРӨГ Ч ХАМААГҮЙ ТЭТГЭВЭРИЙН ХАДГАЛАМЖ РУУГАА ХИЙ
Улсаас өгөх тэтгэвэртээ найдаж сууснаас яг энэ жилээс эхлэн тэтгэврийн данс нээн багаар ч хамаагүй хуримтлуулж эхэл.
4. ДЭЛГҮҮР ХЭСДЭГ ЗУРШЛАА ЭРГЭН ХАР
Хоёр долоо хоног дэлгүүр хэсэхгүй байх хориг өөртөө тавь. Нэг өдөр сонгоод тэмдэглэчих. Хүнсээ цуглуулахаас өөр юунд ч нэг ч төгрөгийн зардал гаргахгүй гээд 14 хоног тэс. Энэ туршилтыг хийгээд алдах зүйл огт байхгүй. Харин ч өөрийнхөө хэрэглээний зуршил, юунд дэмий үрэлгэн ханддаг байснаа ялгаж харах давуу талууд олонтой.
5. МӨНГӨ БОСГОХ САНААЧЛАГА ГАРГА
Жишээ нь 200 мянган төгрөгийн зорилго тавиад өөртөө байгаа ашигладаггүй, хэрэггүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь зарж, хэрэгцээгүй зүйлсээсээ ангижир. Эд зүйлсээ багасгаж, минимал амьдрах нь хэчнээн хялбар амар болдог тухай олж уншаарай.
6. ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНИЙХЭЭ ДӨРӨВНИЙ НЭГИЙГ ХООСОЛ
Өмсөх дуртай хувцсаа л шүүгээндээ байлгах нь таны амьдралыг хялбарчлаад зогсохгүй мөнгөнд тустай. Юу өмсөх дуртайгаа олж харах боломж өгч, дэмий зүйлд мөнгө зарцуулах ирээдүйн сонголтыг тань хөнгөвчилнө. Амьдралд маш их тав тух нэмнэ.
7. НЭГНИЙХЭЭ ЦАЛИНГ ХУРИМТЛУУЛАХ ГЭЭД ХИЧЭЭГЭЭРЭЙ
Хэрвээ гэр бүлийн хоёр гишүүн зэрэг ажилладаг бол нэгнийхээ цалинг бүтнээр нь хадгалах гэж хичээ. Гэрлэсэн хосуудад өгч болох хамгийн сайн зөвлөгөө төдийгүй амжилттай хэрэгжүүлж чадвал санхүүгийн том амжилтын эхлэл болно.
8. ТӨСӨВЛӨ
Тоглоомгүйгээр өөртөө төсөв гаргаж үз. Энэ жилээс эхэл. Албан байгууллага, улс орон төсвөө гаргадаг шиг өөрийнхөө хувийн төсвийг гарга. Тогтмол зардлууд, тогтмол орлого, нэмэлт зарцуулалт, гэнэтийн орлого гээд юу л байна бүгдийг нь тооцоол. Жишээ нь 2019 онд аялах гэж байгаа бол аяллын төсвөө гаргах гэх мэт.
9. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ТАНИЛЦАЖ ЭХЭЛ
Хувьцаанууд судалж үзээд өөрийн итгэдэг компаниудынхаа хувьцааг худалдаж авч эхэлж болно. Хэрвээ итгэлгүй байвал таны сонголтод туслах төрөл бүрийн аргачлалууд дэлгэрсэн. Robin Hood гэх мэт апп хэрэглээд 10 эсвэл 20 доллараар ч эхэлж болно. Аяндаа суралцаад ирэхээр таны орлогод өөрчлөлт орж эхэлнэ.
10. ХАНДИВЛАЖ ЭХЭЛ
Заавал илүүдээ гарсан мөнгөтэй хүмүүс хандивладаг гэж бодож болохгүй. Өөрийнхөө итгэл үнэмшилтэй байдал үйл хэрэгт өнөөдөр, маргааш гэлтгүй бага багаар хандив өргөж эхэл. 5,000, 10,000 төгрөг байсан ч болно. Сарын эцэст мөнгө үлдвэл хандивлана гэх биш, хандив өгч чадахуйц орлоготой байгаадаа та талархахын тулд ингэж сураарай.
Эдгээр 10 санааг бүгдийг нь хэрэгжүүл гэж байгаа биш юм. Хамгийн их таалагдсан 2-3 санаагаа барьж аваад ягштал хэрэгжүүлж сурвал тун давгүй өөрчлөлт мэдэрч эхлэх болно.