аудит

Санхүүгийн тайлангийн аудит гэж юу вэ?

Аж ахуйн нэгж байгууллагууд 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа АУДИТ хийлгэж байгаатай холбогдуулан Санхүүгийн тайлангийн аудитын талаарх мэдээллийг хүргэж байна.

sanhuu-audit

Аудитын тухай ерөнхий ойлголтууд…

Аудитор нь …

Байгууллагын санхүүгийн тайланг шалгаж, нягтлан бодох бүртгэлээ хэр сайн хөтөлсөн, хөрөнгө, үйл ажиллагаагаа бүгдийг нь зохих журмын дагуу зөв бүртгэсэн эсэх, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж уу гэх зэргийг хянаж эцэст нь жил, улирлын санхүүгийн тайлан нь тухайн байгууллагын санхүүгийн байдал болон үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг бодитой тусгасан эсэх талаар дүгнэлт өгч, баталгаа гаргадаг хараат бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн зах зээлийн чухал оролцогчийн нэг юм.

Аудитын зорилго…

Хэрэглэгчдийг үнэн зөв, баталгаажсан санхүүгийн мэдээллээр хангах явдал байдаг. Учир нь байгууллага бүр санхүүгийн тайлан гаргаж, түүнийгээ өөр өөр зорилгоор хэрэглэгчдэдээ толилуулдаг.

Аудитын хэрэгцээ…

Бизнесийн байгууллагын удирдлагад ирээдүйн хөрөнгө оруулалт болон зээлийн шийдвэр гаргахад үнэн зөв санхүүгийн мэдээлэл чухал байдаг. Тухайлбал, зээлдүүлэгч банк зээлдэгчийн санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл авснаар зээлийн эрсдлээ бууруулна.

Мөн түүнчлэн тендер зарлаж, гэрээ хийх талаа сонгох гэж байгаа харилцагчийн хувьд нөгөө талынхаа санхүүгийн үнэн зөв мэдээллийг авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, санхүүгийн мэдээллийн хэрэглэгч бүр өөр өөр зорилготой боловч мэдээлэл үнэн зөв баталгаатай байх нь тэдний хувьд чухал ач холбогдолтой. Энэхүү мэдээллийн үнэн зөв баталгаатай байдлыг аудитын үйл ажиллагаа хангадаг.

Монголд үйл ажиллагаа явуулж буй аудитын байгууллагууд…

Одоогоор Улаанбаатар хотод 111, хөдөө орон нутагт 23, нийт 134 аудитын компани Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

1 Сэтгэгдэл

  1. Mrs VICTORIA JOHNSON 2020.01.07

Сэтгэгдэл бичих