Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240,000 төгрөг байна.
Энэ жилийн хувьд шатахууны үнийн савалгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдсэнтэй холбоотой цагаан сарын баярын ширээний идээ, ууцны үнэ өмнөх жилийнхээс өссөн дүн мэдээтэй байгааг үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2,608 төгрөг орчитм байгаа нь 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс 20.2 хувиар буюу 438 төгрөгөөр өссөн байна.
Тавгийн идээ шүүсний хувьд овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150,000-160,000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180,000-220,000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250,000-330,000 төгрөгөөр тус тус худалдаж байна. Энэ нь 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 6.7 хувиар буюу 15,000 төгрөгөөр өсжээ.