Сэтгэл хөдлөлийн оюуны чадамж гэж юу вэ?
Маш энгийнээр тайлбарлавал “ЦЭГЦТЭЙ СЭТГЭХ ЧАДВАР”. Хэдийгээр бидэнд байгалиасаа заяадаг ч энэ чадамжийг хөгжүүлж, төгс болгохийг сэтгэлзүй маань үргэлж шаарддаж байдаг.
Хэрхэн хөгжүүлэх төгс болгох вэ? -Энэ бол алхаж сурахтай ижил үйл явц. Хүүхэд анх алхаж эхлэхдээ өөртөө итгэлгүй, тэнцвэрээ олж ядаж зогсож, унаад л босоод л байдаг. Харин явцын дунд бид энэ чадварыг эзэмшиж хөл дээрээ бат зогсож, явж сурснаар бид цаашид илүү хүнд зүйлс рүү шилжиж чадна. Жишээлбэл, бүжиглэж, гүйж, тэшүүрээр эсвэл цанаар гулгаж сурах г.м. Яг үүнтэй ижил зүйл сэтгэл хөдлөлийн оюуны чадамжийг бий болгоно.
Бид анх алхаж сурах үед бидний булчин сул байдаг. Тиймээс бид удаан алхаж чадахгүй, бүдэрч, унадаг. Яг л энэ үйл явцтай адил бидний сэтгэл хөдлөл ухамсартай болдог байх нь. Мэдээж эхлээд хөгжүүлэхэд хэцүү байх болно. Энэ чадварыг хариуцдаг “булчин” сул дорой байдаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам илүү хүчтэй болно.
Сэтгэл санааны оюуны чадамжийг нэмэгдүүлэхийн тулд та хоёр чадварыг бүрэн эзэмших ёстой:
НЭГДҮГЭЭРТ : Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг анзаарч харах чадвар.
Та өөрийгөө сэтгэлээр унасан байгааг хэзээ анзаардаг вэ? Та энэ мэдрэмжийг мэдэрч байгаа үедээ юунаас болж хэзээ таны сэтгэл санаа унасныг мэддэг вэ?
Та өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг мэдрэх чадварыг хөгжүүлж чадна. Үүний тулд хугацаа хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийн оюуны чадамж өндөртэй хүмүүс сэтгэл хөдлөл, мэдрэмж төрсөн үед шууд анзаарч чаддаг. Мөн тэд юу мэдэрч байгаагаа яг тодорхой тодорхойлж чадна. Үүнээс гадна тухайн үед таныг хүрээлж буй хүмүүсээс тантай ижил зүйлийг мэдэрч байгаа хүнийг тодорхойлж чадах юм.
Тиймээс энэ чадвар ямар чухал болохыг та ойлгож байгаа байх.
ХОЁРДУГААРТ: Сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвар.
Та ямарваа нэгэн асуудлын учрыг олж байгаа үедээ ямар мэдрэмж авдаг вэ? Та ямар ч мэдрэмж авахгүй байгаа мэт дүр эсэхийг оролддог уу? Та өөрийн сэтгэл хөдлөлөө дарахыг оролддог уу? Эсвэл та огт сэтгэл хөдлөлөө нуудаггүй юу? Та уурлаж байхдаа орилж, хашхирч, сандарч эхэлдэг үү?
Ингэж өрийн сэтгэл хөдлөлийг мэдрэх нь ч гэсэн чадвар юм. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж маш их цаг хугацаа шаардагдана. Сэтгэл хөдлөлийн оюуны чадамж өндөртэй хүмүүс сэтгэл хөдлөлөө мэдрэхэд цаг хугацааг зориулдаг.
Та сэтгэл хөдлөлийн оюуны чадамжаа хөгжүүлмээр байна уу?
Та сэтгэл хөдлөлийн оюуны чадамж өндөртэй хүнийг олж хамт цагийг өнгөрөөж болно. Хүн байгалиасаа эргэн тойрны хүмүүсийг даган дуурайх чадвартай байдаг. Бид ухамсаргүйгээр хэн нэгнийг даган дуурайдаг.
Аль эсвэл та нэгэн хөнгөн дасгалыг хийж болно. Та хэзээ нэгэн өдөр сэтгэлээр унасан үедээ үүнийг хийгээрэй. Та яагаад сэтгэлээр унасан бэ? Юунаас болсон бэ? Таны бие юу мэдэрч байна? Энэ тухай нэг минутын турш бодоод үз. Та хөлөрч байна уу? Халууцаж байна уу? Хаана өвдөж байна вэ? Таны бие юу мэдэрч байгааг та мэдрэх ёстой.
Энэ дасгал тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Та өөрийн биеийн мэдэрч буй зүйлийг мэдэхийн тулд төвлөрч, мэдэрч буй бүхий л зүйлээ тэмдэглэх хэрэгтэй.
Эх сурвалж: peak.mn